
Junior Chamber International (JCI) нь 18–40 насны залууст зориулсан, ашгийн бус олон улсын манлайллын байгууллага юм. JCI нь дэлхийн 100 гаруй улс, 5,000 гаруй хот, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй гишүүдийнхээ оролцоотойгоор залуу идэвхитэй манлайлагчдыг бэлтгэж, нийгэмд хандсан төсөл, хөтөлбөрүүдээрээ дамжуулан эерэг өөрчлөлтийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой үйл ажиллагаа явуулж байна.
Манай гишүүд бол өөрийн нийгэм, орчин тойрныхоо төлөө санаа тавьж, хариуцлага хүлээхэд бэлэн идэвхтэй иргэд юм. Тэд төслүүд, сургалт, олон улсын арга хэмжээний үйл ажиллагаанд оролцох замаар дараах дөрвөн үндсэн чиглэлээр хөгжлийн боломжийг авч байдаг. Үүнд:
Хүн төрөлхтний төлөө зүтгэх нь амьдарлын хамгийн чухал үйлс мөн гэдэгт бид итгэдэг” гэсэн үзэл санаанд тулгуурлан байгуулагдсан JCI нь залуу манлайлагчдыг суралцах, манлайлах, тогтвортой эерэг өөрчлөлт авчрах үйлсэд нь дэмжин хүч өгч, орон нутаг, үндэсний болон олон улсын түвшинд нөлөө үзүүлэх боломжийг олгодог.
JCI-д бид төсөөллийг бодит болгодог. Манай гишүүд залуу манлайлагчдыг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийн нийгэм, улс орондоо бодит нөлөө үзүүлэх төслүүд, сургалтууд, арга хэмжээг санаачлан төлөвлөж, хэрэгжүүлдэг.
Бид үйл ажиллагаагаа дараах дөрвөн үндсэн боломжийн чиглэлд төвлөрүүлдэг.
Гишүүдийнхээ харилцаа холбоо, төслийн менежмент, хэлэлцээ хийх, илтгэх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн воркшоп, сургалт, манлайллын хөтөлбөрүүдийг зохион байгуулж, ямар ч орчинд манлайлан ажиллах чадвартай болгодог.
JCI Active Citizen Framework-ийг ашиглан нийгмийн хэрэгцээнд суурилсан төслүүд хэрэгжүүлдэг. Бид орон нутгийн хэрэгцээг судалж, тогтвортой шийдэл боловсруулан, түнш байгууллагуудтай хамтарч ажиллаж, урт хугацааны эерэг өөрчлөлтийг хэмжин үнэлдэг.
Инновацийг дэмжсэн хөтөлбөр, хамтын ажиллагааны уулзалт, тэмцээн уралдаануудыг зохион байгуулж, залуу бизнес эрхлэгчдийг дэмждэг. Ингэснээр гишүүд маань карьерээ хөгжүүлэх, бизнесээ эхлүүлэх, салбарын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох боломж бүрддэг.
Дэлхийн 100 гаруй улсын гишүүдийг холбосон хурал, солилцооны хөтөлбөр, олон улсын төсөл хэрэгжүүлж, соёлын ялгааг ойлгох, дэлхийн түвшний сорилтуудыг хамтдаа шийдэх хамтын ажиллагааг дэмждэг.
Эдгээр дөрвөн чиглэлийн хүрээнд JCI нь залуучуудыг суралцаж, манлайлан, хамтран ажиллаж, орон нутагтаа төдийгүй, үндэсний болон дэлхийн түвшинд эерэг өөрчлөлт бий болгох боломжийг бүрдүүлдэг.
JCI нь зөвхөн өөрчлөлтийн талаар ярьдаг биш, өөрчлөлтийг бодитор бүтээдэг залуучуудын нэгдэл юм. Гишүүн болсноор та өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ нийгэм, улс орондоо бодит нөлөө үзүүлдэг идэвхтэй иргэдийн дэлхийн сүлжээнд нэгдэнэ.
JCI-ийн гишүүнчлэл нь 18–40 насны, өөрийгөө хөгжүүлж, нийгэмдээ хувь нэмэр оруулах хүсэлтэй идэвхтэй залуу иргэдэд нээлттэй. Тусгай мэргэжил, боловсролын зэрэг шаардахгүй – зорилго, урам зориг, өөрчлөлт хийх хүсэл л байхад хангалттай.